Хайх

Санал болгох түлхүүр үг:

Орон нутагт ЭМД-ын ач холбогдлыг сурталчиллаа

post-title

Булган аймаг дах ЭМД-ын хэлтсийн албан хаагчид алслагдсан сумдын иргэдэд эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчилан таниулах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай үзүүлэх зорилгоор Түшиг суманд ажиллалаа.
 
 
Энэ үеэр тус сумын иргэдэд эрүүл мэндийн даатгалаас үзүүлэх тусламж, үйлчилгээг дэлгэрэнгүй танилцуулж, шимтгэлээ цахимаар хэрхэн төлж, хялбархан шалгах талаар зөвлөгөө мэдээлэл өгөхөөс хүрээнд 51 иргэний ЭМД-ыд хамруулж 2.2 сая төгрөгийг ЭМД-ын санд төвлөрүүллээ.
 
 
Мөн орон нутаг дах гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, ЭМДҮЗ-өөс 2022 онд шинээр болон шинэчлэн баталсан хууль, тогтоомжуудыг танилцуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалт зохион байгуулж, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө.