Хайх

Санал болгох түлхүүр үг:

Төсвийн төсөлд санал ирүүлэх тухай

post-title

ТӨРИЙН ӨМЧИЙН БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭМНЭЛЭГ, СУВИЛЛЫН ДАРГА, ЗАХИРАЛ НАРТ

Даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардал, хүлээгдэж буй гүйцэтгэл, дараа оны төсвийн төсөл, төсөөллийн саналыг хавсралтаар хүргүүлсэн маягтын дагуу байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэлийг харгалзан боловсруулж, албан бичгийн хамт цахим хэлбэрээр 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд нь тус газрын Бодлого, төлөвлөлтийн газар (chaminchuluun@emd.gov.mn, 80099601)-т орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд нь тухайн аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэс (тухайн байцаагчийн цахим хаяг)-т материалаа ирүүлэх бөгөөд дараах зүйлийг анхаарвал зохино. Үүнд:

1. Тусламж, үйлчилгээний зардлын гүйцэтгэл, хүлээгдэж буй гүйцэтгэл, дараа оны төсвийн төсөл, төсөөллийг тооцож, мэдээллийг албан ёсны статистик судалгаанд үндэслэн үнэн зөв, бүрэн гүйцэт оруулах;

2. Хэрвээ төсвийн төсөл, төсөөллийн жилүүдэд эмнэлэг, сувиллын барилгад өргөтгөл хийх, орны тоо нэмэх, даатгалаар үзүүлэх тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөсөн бол холбогдох шийдвэр, нотлох баримтыг тодорхой үндэслэл, тайлбарын хамт ирүүлэх зэрэг болно.

            Жич: Хугацаанаас хоцорсон саналыг 2024 оны төсөвт тусгах боломжгүй болно.

                     (Хавсралтыг ЭНДЭЭС татаж авна уу.)