Энхсаран ХХК, Тунамалмед ХХК-иас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээг цуцлуулахаар ирүүлсэн хүсэлтийн дагуу ХАГГ-аас хэлцэл зохион байгууллаа.
Хэлцэлийн дүнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан, Тунамал мед ХХК-ийн Тунамал эмийн сангийн “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх тусламж үйлчилгээг худалдан авах” гэрээг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс, Энхсаран ХХК-ийн сувиллын “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах” гэрээг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс цуцалж, дуусгавар болголоо.