Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг Эрүүл мэндийн байгууллагуудтай тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үнэлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж ажилладаг.
Энэ хүрээнд Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв 11-11-д бүртгэгдсэн гомдлын мөрөөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ байгуулсан Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа Оточ ганга ХХК-ийн Оточ ганга эмийн санд газар дээрх хяналт шалгалт хийлээ.