Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12/36 дугаар тогтоолын дагуу иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлж, Баянзүрх дүүрэгт шинээр 7 хороо байгуулсантай холбоотойгоор өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг худалдан авах гэрээг шинээр 7, нэмэлтээр 8 нийт 15 өрхийн эрүүл мэндийн төвтэй хийх бэлтгэл ажлын хүрээнд ЭМДЕГ-ын Хадалдан авалт гэрээлэлтийн газраас зөвшилцөх уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар иргэн даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээний тоо хэмжээг тохирох, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг үнэлэх аргачлал, цахим системд мэдээлэл бүртгэх, гэрээний үүргийн хэрэгжилтийн асуудлаар мэдээлэл өгч ажиллалаа.
Шинээр зохион байгуулагдсан Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.