ЭМДҮЗ-ийн 2023 оны 08 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЭМДЕГ-аас хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу гэрээт лавлагаа шатлалын эмнэлгүүдийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах ажлыг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс зохион байгуулна.
Энэ хүрээндээ та бүхэнтэй хэлцэл хийх ба эмнэлгийн хүчин чадалд тохирсон тусламж үйлчилгээний боломжит тоо хэмжээг тогтоох, нэмэлт төлбөрийн хэмжээг тохирох юм.
Иймд эмнэлгүүд 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд хэлцэлд оролцож, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээгээ баталгаажуулж ажиллана уу.