Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД

post-title

 

                      Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2.-т “Тухайн хүн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор эрүүл мэндийн ажилтан хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх”, 10 дугаар зүйлийн 10.1.3-т “Хуульд заасан эрх бүхий байгууллага гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, шалган шийдвэрлэх зорилгоор генетик болон биометрик мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах”, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын болон төлбөрийн хяналтыг энэ хуулийн 14.8.7-д заасан журмын дагуу цахим болон бусад хэлбэрээр хэрэгжүүлэх”, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 08 дугаар тогтоолын 7.1-т “Эрүүл мэндийн байгууллага нь иргэнд энэхүү журмын 2.6.1, 2.10, 2.11, 2.12, 2.4.3.2, 2.7-т зааснаас бусад тусламж, үйлчилгээг үзүүлэх бүртээ тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн болон дууссан хугацааг эрүүл мэндийн даатгалын цахим систем болон “ХУР” системд холбосон хурууны хээ уншигч төхөөрөмжөөр, хэрэв тийм боломжгүй бол иргэний регистрийн дугаараар бүртгэж, баталгаажуулна” гэж тус тус заасан болно.

          Иймд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд програм хангамжийн тусламжтайгаар даатгуулагч иргэдийн мэдээлэл хадгалагддаггүй биометрийн танигч төхөөрөмжийг ашиглан яаралтай тусламж, үйлчилгээний А ангилал, түргэн тусламж, эрчимт эмчилгээ, хэвлийн диализ, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, телемедициний тусламж, үйлчилгээний төрлөөс бусад тусламж, үйлчилгээг үзүүлэх бүртээ үйлчлүүлэгчийн гарын хурууны хээг таниулж,  төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээс иргэний хурууны хээний мэдээллийг баталгаажуулах сервисийг ашиглан шалгах бэлтгэл ажлыг хангаж, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс  хэрэгжүүлж ажиллах чиглэлийг хүргүүлж байна.