Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМДҮЗ-ийн 2023 оны “Жагсаалт, төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай” 08 дугаар тогтоолыг танилцуулах зорилгоор даатгалын гэрээт эрүүл мэндийн байгуулагуудын цахим системийг хөгжүүлэгч байгууллагуудын ажилтнуудтай хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад ДЭМБ-ын зөвлөхүүд, Метронэтворк ххк, Aксис системс ххк, Митпс ххк, Вингс пос ххк, номун, И-клиник ХХК зэрэг эрүүл мэндийн системийг нийлүүлэгч хувийн хэвшлийн байгууллагын мэдээллийн технологийн ажилтнууд оролцлоо.
Энэ үеэр ЭМДҮЗ-ийн 2023 оны 08-р тогтоолтой холбоотой эрүүл мэндийн даатгалын цахим системд орсон өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн байгууллагуудын цахим системд гарч буй алдаа дутагдалтай байгаа хөгжүүлэлтийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хөгжүүлэгч компаниудын төлөөллийн сонирхсон асуултад хариулт өгч, санал солилцохоос гадна амбулаторийн үзлэг, амбулаторийн хяналтын үзлэг, эмнэлэг болон шатлал хооронд илгээх маягт буюу 13А маягтын хэрэгжилтэд нэмэлт хөгжүүлэлт хийхээр боллоо.