Хайх

Санал болгох түлхүүр үг:

Зүүн бүсийн эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах сургалт Хэнтий аймагт эхэллээ

post-title

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс ЭМД-ын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолд өөрчлөлт оруулсан. Энэхүү шинэчлэлтэй холбогдуулан ЭМДЕГ  хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд гарсан шийдвэрүүдийн талаар танилцуулах ойлголт мэдээлэл өгөх, мэргэжил арга зүйгээр хангах сургалтыг хөдөө орон нутагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа.


Энэ хүрээнд ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээр ахлуулсан газар, хэлтсийн дарга, ДЭМБ-ын зөвлөхүүд хамтран 8-р сарын турш 21 аймаг хоёр дүүргийн эрүүл мэндийн даатгалын нэгжүүд, эрүүл мэндийн байгууллагуудыг баруун, төв, зүүн бүсэд хуваан баруун, төвийн бүсийн сургалтыг амжилттай зохион байгуулсан билээ.


Өнөөдөр ийнхүү орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах сургалтад  зүүн бүсийн аймгуудыг хамруулан Хэнтий аймагт эхэлж байна.