Хайх

Санал болгох түлхүүр үг:

Гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

post-title

ЭМДЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Хөвсгөл аймгийн ЭМД-ын хэлтсээс тус аймгийн Түнэл болон Тосонцэнгэл сумын гэрээ бүхий эрүүл мэндийн төв, эмийн сангуудын үйл ажиллагаатай танилцлаа. 

Энэ үеэр Сумын эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмж, анхан шатны баримт хөтлөлт бүрдүүлэлт, программ хангамж ашиглалтыг газар дээр нь шалгаж зөвлөн туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна ЭМДҮЗ-ийн 2023 онд шинээр болон шинэчлэн баталсан тогтоол, холбогдох журмуудтай холбоотой мэдээлэл солилцож, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариуллаа. 

Мөн гэрээтэй эмийн сангийн хөнгөлөлттэй эмийн хангалт, олголт, “Новартис” хөтөлбөрийн эмийн татан авалт, зарцуулалт, хүний нөөцийн байдал, иргэдэд эмийн худалдан авалттай холбоотой мэдээллийг харуулах 2 талт дэлгэц байршуулсан байдал, хөнгөлөлттэй эмээр үйлчлэхэд тулгамдаж бүй асуудал, санал хүсэлтийг авч ажиллалаа.