Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутгал төлөх тухай хуулийг Улсын Их Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар баталсан
Уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 361 дүгээр тогтоолоор “Төрөөс олгох урамшууллаас иргэний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх журам”-ыг батлав.
Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нар тус тус даалгасан байна.
Төрөөс олгох урамшуулалд дараах эрх үүссэн иргэд багтана. Үүнд: Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээд, Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч, Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир, бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээд, Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд төрөөс олгох ноосны, сүүний, арьс, ширний улаан буудайн, хүнсний ногооны урамшуулал авах эрх үүссэн иргэн байна.
Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн шимтгэлийг суутгах:
1. Иргэн Төрөөс олгох ноосны, сүүний, арьс, ширний, улаан буудай, хүнсний ногооны урамшуулал авах эрх үүссэн иргэн байна.
2. Эрх үүссэн иргэн Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн шимтгэлийг суутган тооцуулах хүсэлтээ хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар хүсэлт гаргасан байна.
3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь урамшууллын цахим системд хүсэлт гаргаж байгаа иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд үндэслэн шалгаж төрөөс олгох урамшууллаас Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож суутгана.
4. Иргэн нь төрөөс олгох урамшууллаас 2019 оноос хойшхи Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжтой
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4.2-т “Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна” гэж заасны дагуу төрөөс олгох урамшуулалаас тэргүүн ээлжид иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгана.