Хайх

Санал болгох түлхүүр үг:

Гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын анхааралд-6

post-title

Манай байгууллага Төсвийн тухай хуульд заасан санхүүгийн тайлангийн цаглабартай холбогдуулан 12 дугаар сарын тусламж үйлчилгээний гүйцэтгэлийг тухайн сарын 10-ны өдрөөр тасалбар болгон, нэхэмжлэлийг хуанлийн 2 хоногт багтаан хүлээн авдаг.

            Иймд 2023 оны 12 дугаар сарын тусламж үйлчилгээний гүйцэтгэлийн нэхэмжлэлиийг нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагууд invoice@emd.gov.mn, орон нутаг дахь эрүүл мэндийн байгууллагууд тухайн аймаг, дүүргийнхээ Эрүүл мэндийн даатгалын хэлстийн цахим хаягт 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 23.59.59 цаг хүртэл илгээнэ үү.

            Нэхэмжлэлийн нарийвчилсан хяналт хийх түүврийн мэдээллийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08.30 цагт цахим системд байршуулах тул лавлагаа шатлалийн эрүүл мэндийн байгууллагууд түүврийн баримтыг тухайн ажлын өдөрт багтаан цахимаар илгээж ажиллана уу.

Гүйцэтгэлийн нэхэмжлэл болон түүврийн баримтыг заасан хугацаанд илгээгээгүй, хугацаа хоцроосон тохиолдолд хүлээн авахгүй, хянахгүй болохыг анхааруулж байна.

 

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР