Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон эмийн сан хооронд 2023 онд байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний биелэлтийг дүгнэхэд шаардлагатай материалуудыг заасан хугацаанд ирүүлнэ үү.
- Орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй гэрээ бүхий эмийн сангууд нь 2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН 16-НЫ өдрийн дотор харьяа Эрүүл мэндийн даатгалын хэлтэст;
- Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй гэрээ бүхий эмийн сангууд нь 2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН 16-НЫ өдрийн дотор emd.emiinsan2023@gmail.com цахим хаягаар тус тус ирүүлсэн байна;
- Заасан хугацаанд материал ирүүлээгүй, хугацаа хоцроож ирүүлсэн болон шаардлага хангаагүй материалыг хүлээн авахгүй бөгөөд гэрээг дүгнэхгүй ба гэрээ цуцлах үндэслэл болохыг анхааруулья.
Хаяг: Улаанбаатар хот, Хан-уул дүүргийн 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө
Утас: 70101116, 70101153, 70101159, 70101699
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Гэрээт эмийн сангууд гэрээ дүгнүүлэхэд бүрдүүлж, ирүүлэх материал
1. Улсын бүртгэлийн гэрчилгээ /ар, өвөр 2 тал/
2. Тусгай зөвшөөрлийн хуулбар /ар, өвөр 2 тал/
3. MNS5260:2015 стандартад заасан хүний нөөцийн мэдээлэл /нэмэлтээр лицензийн хуулбар/
*Эмийн сангийн хүний нөөцийн мэдээллийг excel file /хүснэгтийг татаж авах/ хүснэгтийн дагуу үнэн, зөв, хүснэгтийн бүтцийг өөрчлөхгүйгээр бүртгэж, заасан хугацаанд ирүүлнэ.
4. Нийгмийн даатгалын шимтгэлийн НД7 болон НД8 тайланг 9, 10, 11 сарын тайлан. /Цаасаар хүргүүлдэг бол эх хувиас нь сканнердан ирүүлэх эсвэл тоон гарын үсгээр илгээдэг бол QR кодтой тайланг pdf форматаар ирүүлнэ/.
5. Новартисын хөтөлбөрийн эмийн борлуулалтын тайлан /дараах хүснэгтийн дагуу ирүүлнэ/
ДД |
Нийт эмийн нэр |
Эм олгосон даатгуулагчийн тоо |
2023 оны борлуулалтын тайлан |
||
Татан авалт |
борлуулалт |
үлдэгдэл |
|||
1 |
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Тайлбар: Дээрх мэдээллийг дэс дарааллын дагуу 1 PDF форматаар тухайн байгууллагын нэр, салбарын нэрийг тодорхой бичиж ирүүлнэ. /Жишээ нь: СХД, Баянхошуу салбар - Монос ХХК /
Хэрэв ирүүлсэн файл нь нэр зөрсөн, канондсон хуулбараас сканердсан ирүүлсэн материалыг шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд материалыг дахиж хүлээн авахгүй тул ирүүлсэн материалын үнэн зөв, шаардлага хангасан эсэхийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан нягтлаж, илгээхийг хүсье.
Жич: Мөн тухайн эмийн сангийн холбоо барих эрхлэгч, жор баригч нарын утасны дугаарыг үнэн зөв бичих шаардлагатайг анхаарна уу.