Хайх

Санал болгох түлхүүр үг:

Анхан шатны гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудын анхааралд

post-title

2023.12.12

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон анхан эрүүл мэндийн байгууллага хооронд 2023 онд байгуулсан “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”-ний биелэлтийг дүгнэх ажил хийгдэж байгаа тул Сонгон шалгаруулалт, гэрээлэлтийн систем www.selection.1818.mn-д гэрээний биелэлтийг дүгнэхэд шаардлагатай дараах материалуудыг 2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН 15-НЫ дотор оруулна уу.

Үүнд:

1.    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

2.    Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ,

3.    Магадлан итгэмжлэлийн батламж

4.    Орны мэдээлэл (Сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд хамаарна)

5.    Хүний нөөцийн мэдээлэл

6.    Тоног төхөөрөмжийн мэдээлэл

7.    Тусгай нэгж байгууламжийн мэдээлэл

8.    Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшний саналыг 2024 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл шалгуур үзүүлэлт тус бүрээр

Заасан хугацаанд холбогдох материалуудыг оруулаагүй, хугацаа хоцорсон тохиолдолд гэрээ дүгнэхгүй болохыг анхааруулья.

Жич: Сонгон шалгаруулалт, гэрээлэлтийн систем www.selection.1818.mn-д материал оруулах зааврыг ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ.  

 

Хаяг:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө

 

Утас: 70101116, 70101159,  70101699

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР