Нийгмийн даатгалын ерөнхий хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж, Нийгмийн даатгалын байгууллага нь хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч, гадаадын иргэн, харьяалалгүй хүний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлогыг бүрдүүлэхгүй болсон.
Энэхүү шалтгааны улмаас иргэн, даатгуулагч нь и-баримтаас бусад арилжааны банкны аппликейшн болон нийгмийн даатгалын үйлчилгээний аппликейшн доторх эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн үйлчилгээгээр дамжуулан эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн тохиолдолд шимтгэл төлөлтийн мэдээлэл нь эрүүл мэндийн даатгалын цахим систем дээр харагдахгүй, даатгуулагч шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээ авч чадахгүй хүндрэл үүсэх эрсдэлтэй байна.
Иймд эрүүл мэндийн даатгалын байгууллагын зүгээс иргэн, даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг и-баримт аппликейшнээр дамжуулан төлөх арга хэмжээг авч, даатгуулагч, иргэдийг и-баримтаар төлүүлэх зааварчилгаа, мэдээллийг өгч, хамтран ажиллана уу.
Хавсралтаар шимтгэлийн хувь хэмжээ, и-баримтаар төлөх зааварчилгаа бүхий сурталчилгааны инфографик постер, видео контентуудын линк, QR-ыг хүргүүлж байна.
СУРТАЛЧИЛГААНЫ МАТЕРИАЛ БА ПОСТЕР
1. ЭМД-ын нээлттэй ил тод байх мэдээлэл буюу эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн шинэчлэгдсэн хувь хэмжээ
2. И-Баримтаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх зааврыг иргэдийн олноор төвлөрдөг цахим бүртгэлийн хэсэг, хүлээлгийн танхим, мэдээллийн самбарт цахим болон цаасан хэлбэрээр байршуулах.
3. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дутуу төлөлттэй жил, саруудаа цахимаар И-Баримт аппликейшнээр төлөх зааварчилгааны видеог доорх холбоост татаж авч хүлээлгэн танхим, мэдээллийн дэлгэцэнд байршуулах.
https://www.youtube.com/watch?v=vzv7IdAn3To
4. Мөн www.emd.gov.mn вэбсайт болон 110 мянган дагагчтэй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар фэйсбүүк хуудаснаас шимтгэлийн хувь хэмжээ, И-Баримтаар төлөх зааварчилгааны талаар бэлтгэсэн инфографик постер, видео контентуудыг сонгон байгууллагынхаа албан ёсны нийгмийн сүлжээний хаягуудад байршуулж, түгээн хамтран ажиллана уу.