Хайх

Санал болгох түлхүүр үг:

Гэрээний дагуу үүргээ биелүүлэн ажиллах талаар чиглэл өгч, мэдээллээр хангаж ажиллахыг зөвлөлөө

post-title

Орон нутаг дахь ЭМДХ-үүд гэрээт байгууллага болон иргэн даатгуулагчдыг мэдээллээр хангах ажлыг хүрээнд эмийн сан, лавлагаа шатлал болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн байгууллагуудын хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагыг тусгасан мэдээллүүдийг ил тод байршуулж ажиллаж байна.
 
Энэ хүрээнд Дорнод аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс тус аймагт үйл ажиллагаа явуулж буй ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ үзүүлэх 60 эрүүл мэндийн байгууллагуудад холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт болон даатгалаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээ түүний төлбөрийн мэдээлэл зэргийг мэдээллийн самбарт ил тод, иргэн даатгуулагчдад харагдахаар байршуулж ажиллалаа. Цаашид даатгуулагчдад үнэн зөв мэдээлэл хүргэж, гэрээний дагуу үүргээ биелүүлэн ажиллах талаар чиглэл өгч, мэдээллээр хангаж ажиллахыг зөвлөлөө.
 
 
Завхан аймаг дахь ЭМДХ нь тус аймгийн хамтран ажиллах гэрээ бүхий Эмийн сан 33, Лавлагаа шатлал эмнэлэг 4, сувилал 2, анхан шатны 25 нийт 64 эрүүл мэндийн байгууллагуудад сурталчилгааны 4 төрлийн материалыг тараан, байршууллаа.
 
 
Хөвсгөл аймгийн ЭМД-ын хэлтсээс гэрээ бүхий 11 лавлагаа шатлалын эмнэлэг, 35 эмийн сан, 28 анхан шатны байгууллага нийт 74 ЭМБ-уудын мэдээллийн самбар болоод иргэдэд ил тод харагдахуйц хэсгүүдэд дээрх сурталчилгааны материалуудыг тараан байршуулж, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу иргэдэд ЭМД-тай холбоотой бүх төрлийн мэдээллийг дэлгэрэнгүй өгч байх талаар зөвлөлөө.