Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭМДҮЗ-ийн зарим тогтоолуудын шинэчлэлийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг 3 дахь өдрөө үргэлжилж байна

post-title

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМДҮЗ-ийн 2022 оны 11, 2023 оны 06, 08 дугаар тогтоолыг шинэчлэх ажлын хүрээнд, шинэчлэн боловсруулсан тогтоолын төслийг эмч, мэргэжилтэн, эмнэлгийн ажилтнуудад танилцуулах, хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулж эхэлсэн.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 20 гаруй төрөлжсөн мэргэшлийн эрүүл мэндийн байгууллагуудын дарга, удирдах албан тушаалтнуудад дээрх тогтоолын шинэчлэлийн төслийг танилцуулах, санал авах хэлэлцүүлгийг танхимаар зохион байгуулж, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өглөө.  

Үргэлжлүүлэн хуваарийн дагуу Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, БОЭТ, Хөдөөгийн нэгдсэн эмнэлэг, 21 аймгийн эрүүл мэндийн газрын эмч мэргэжилтнүүдэд тогтоолыг танилцуулах хэлэлцүүлгийг онлайнаар зохион байгуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.