Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭМДҮЗ-ийн зарим тогтоолын шинэчлэлийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа

post-title

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМДҮЗ-ийн 2022 оны 11, 2023 оны 06, 08 дугаар тогтоолыг шинэчлэх ажлын хүрээнд, шинэчлэн боловсруулсан тогтоолын төслийг эмч, мэргэжилтэн, эмнэлгийн ажилтнуудад танилцуулах, хэлэлцүүлгийг 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 5-ны өдрийг дуустал үе шаттайгаар зохион байгууллаа. 

Энэ хүрээнд өнгөрсөн 7 хоногт ЭМДҮЗ-ийн 2023 оны Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай 08 дугаар тогтоол, 2023 оны Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай тогтоолуудын шинэчлэлийн төслийг нийслэл, орон нутгийн анхан болон лавлагаа шатлалын гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад танилцуулж, санал авах хэлэлцүүлгийн амжилттай зохион байгуулсан юм. 

Улмаар өнөөдөр ЭМДҮЗ-ийн Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай 11 дүгээр тогтоолын шинэчлэлийн төслийг ЭМДЕГ-ын төвийн болон 21 аймаг, 2 дүүргийн удирдлага, албан хаагчдад цахимаар танилцуулж, тогтоолд орсон гол өөрчлөлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч нэгдсэн нэг ойлголтод хүрлээ. 

Үргэлжлүүлэн дээрх тогтоолын шинэчлэлийн төслийг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Монголын эм хангамжийн байгууллагын холбоо, Монголын эм зүйн байгууллагын нэгдсэн “ЭМ” холбоо ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн холбооны төлөөллүүдэд танилцуулж, санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Энэ үеэр эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй үнийг нь хөнгөлөх эмийн жагсаалт болон төр хариуцах эмийг хэрхэн ангилж олгож байгаа талаар танилцуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд олгох эм түүнчлэн уналт таталтын эмийг асуудлын талаар санал солилцож, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.