Хайх

Санал болгох түлхүүр үг:

Гэрээт ЭМБ-уудыг мэргэжил арга зүйгээр хангах хүрээнд ЭМДЕГ-ын удирдлагууд орон нутагт ажиллаж байна

post-title

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМДҮЗ-ийн 06, 08, 11 дүгээр тогтоолуудын шинэчлэлийн төслийг танилцуулах сургалт, уулзалтыг үе шаттайгаар зохион байгуулж эхэлсэн. 

Үүнтэй холбоотойгоор ЭМДҮЗ-ийн гишүүн Н.Одонгуагаар ахлуулсан ажлын хэсэг дээрх тогтоолын төслийг танилцуулах, цахим шинэчлэлийн талаар нэгдсэн ойлголт өгч, мэдээллээр хангах хүрээнд Төв аймагт ажиллаж байна. 

Ажлын хэсэгт ЭМДҮЗ-ийн ажлын албаны аудитор З.Үнэнбат, Д.Сувдаа, ЭМДЕГ-ын Худалдан авалт гэрээлэлтийн газрын дарга Б.Оюунцэцэг, Бодлого төлөвлөлтийн газрын Тусламж үйлчилгээний багц, зохицуулалтын  хэлтсийн дарга Б.Баярболд нар багтаж, ЭМДҮЗ-ийн 06, 08, 11 дүгээр тогтоолын шинэчлэн батлахтай холбоотой таницуулга хийж, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.

Тогтоолын шинэчлэлийг танилцуулах сургалтад ЭМДЕГ-тай гэрээ бүхий Төв аймгийн эрүүл мэндийн байгууллагууд эмч мэргэжилтнүүд танхимаар оролцохоос гадна тус аймгийн 26 сумын эрүүл мэндийн төвийн удирдлага, албан хаагчид цахимаар оролцлоо.