Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭМДЕГ-ын албан хаагчид БНСУ-ын Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, нэхэмжлэлийн хяналтын туршлагаас судалж байна.

post-title

ЭМДЕГ нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, тасралтгүй хөгжүүлэх, бусад улс орны сайн туршлагуудыг судлах, нутагшуулах зорилго тавин ажилладаг. Энэ хүрээнд өнөөдөр БНСУ-ын ЭМД-ын хяналт үнэлгээний газартай хамтран цахим сургалтыг зохион байгуулж ЭМДЕГ-ын нийт албан хаагчид оролцож байна.
Сургалтыг БНСУ-ын ЭМД-ын Хяналт үнэлгээ, инновацийн албан дарга Пак Ёонг Хы удирдан явуулж БНСУ-ын эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийн тогтолцоо, нэхэмжлэлийн хяналт, шалгуур үзүүлэлт, хянах, үнэлэх арга зүйг сайжруулах, хөгжүүлэх зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавилаа.