Хайх

Санал болгох түлхүүр үг:

Иргэн-даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээг цуцаллаа

post-title

"Монгол эм импекс концерн" ХХК-ийн Баянхонгор эм хангамж салбараас  даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх 2024 оны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлт ирүүлсэн бөгөөд 2 талын зөвшилцөл хийлээ. 

Зөвшилцлийн дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, "Монгол эм импекс концерн" ХХК-ийн Баянхонгор эм хангамж салбарын хооронд байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болгож, цуцаллаа.

Цаашид "Монгол эм импекс концерн" ХХК-ийн Баянхонгор эм хангамж салбар эмийн сан даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээ үзүүлэхгүй болно.