Хайх

Санал болгох түлхүүр үг:

ОЛОН УЛСЫН ТУРШЛАГААС СУДАЛЛАА

post-title

ЭМДЕГ-аас Эрүүл мэндийн даатгалын үндэсний зевлелийн 2023 оны “Жагсаалт, телберийн хэмжээ, телберийн apra, журам шинэчлэн батлах тухай” 08 дугаар тогтоолыг шинэчилж, хэрэгжүүлэхээр холбогдох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд Дэлхийн банкны зөвлөхүүдтэй хамтарсан вебинар сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж, тогтоолын шинэчлэлд анхаарах асуудлуудыг хэлэлцэж байна.

Улмаар өнөөдөр Дэлхийн банкны зөвлөхүүдтэй хамтран “Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багцыг боловсронгуй болгох нь” сэдэвт дотоод сургалтыг зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтаар амбулатори, эрчимт эмчилгээ, хорт хавдрын химийн эмчилгээ, сэргээн засах тусламж, үйлчилгээг Их Британи, Австрали, Тайланд улсуудад ЭМД-аар хэрхэн үзүүлдэг талаарх туршлагатай танилцаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.


Мөн өчигдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр тогтоолын өөрчлөлттэй холбоотойгоор цахим системийн нэмэлт өөрчлөлт, хөгжүүлэлт хийх, бэлтгэл ажлыг хэрхэн хангах чиглэлээр систем хөгжүүлэгч компаниудтай уулзаж санал, солилцсон юм.