Хайх

Санал болгох түлхүүр үг:

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нийт албан хаагчид цахим сургалтад хамрагдаж байна

post-title

Эрүүл мэндийн даатгалын салбарт орсон хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор төр төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалттай нэгтгэн ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолыг баталж, хэрэгжилтийг 2021 оны 3 дугаар сарын 01-ээс эхлэн хангаж эхэлсэн.
 
ЭМДЕГ-аас өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тус тогтоолын бодит хэрэгжилтийн үнэлгээг тал бүрийн судалгаанд үндэслэн хийснээр тогтоолын оношийн хамааралтай бүлгүүдийн оновчлол болон өртгийн нарийвчлалыг шинэчлэн, сайжруулж ЭМДҮЗ-ийн 01 дүгээр тогтоолыг батлуулаад байна. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийн нэхэмжлэлийг бодитоор үнэлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэхээс гадна даатгуулагч-иргэдийг санхүүгийн эрсдэлд оруулдаг аливаа хамтын төлбөрөөс чөлөөлөх, эрүүл мэндийн хэрэгцээтэй тусламж, үйлчилгээг даатгалаараа хөнгөлүүлэн авах боломж нэмэгдэх юм.
 
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ЭМДҮЗ-ийн 01, 02, 13 дугаар тогтоолуудын өөрчлөлт шинэчлэлт, хэрэгжүүлэх арга журам, онцлог давуу талуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт, мэдээлэл өгч байна. Сургалтад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төвийн болон орон нутгийн 200 гаруй албан хаагч цахимаар оролцож байна.
 
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ЭМДҮЗ-ийн 2022 оны 01, 02, 13 дугаар тогтоолуудын өөрчлөлт шинэчлэлт, хэрэгжүүлэх арга журам, онцлог давуу талуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт, мэдээлэл өгч байна. Сургалтад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төвийн болон орон нутгийн 200 гаруй албан хаагч цахимаар оролцож байна.