Хайх

Санал болгох түлхүүр үг:

СЭРГЭЭН ЗАСАХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНД ОРСОН ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЖ, МЭРГЭЖИЛ АРГАЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ

post-title

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 06, 08 дугаар тогтоолуудыг шинэчилсэнтэй холбогдуулан ЭМДЕГ-аас гэрээт ЭМБ-уудыг мэдээллээр хангах зорилгоор тогтоолд орсон өөрчлөлт, шинэчлэлийн танилцуулах сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. 

 

Энэ хүрээнд өнөөдөр сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудад тогтоолын шинэчлэлийг танилцуулж, хэрэгжилтийг хангахад хэрхэн анхаарах талаарх сургалтыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Нийслэл, орон нутгийн 160 гаруй ЭМБ-ын эмч, мэргэжилтнүүд хамрагдсан энэхүү сургалтад АХБ-ны зөвлөх Б.Батбаяр хамтран оролцож  сэргээн засах тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлэг болон санхүүжилттэй холбоотой эмч, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө.