Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаар тогтоолоор “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний үлгэрчилсэн загвар” шинээр батлагдсан. Уг үлгэрчилсэн загварт гэрээ байгуулах эрүүл мэндийн байгууллагуудын тухайн жилд үзүүлэх тусламж, үйлчилгээний төрөл, тоо хэмжээ, төлбөрийн хэмжээ, шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг талууд харилцан тохиролцон гэрээнд тусгах зохицуулалтыг хийсэн.
Эрүүл мэндийн даатгалын сан, улсын төсвийн нэгдсэн сангийн 2022 оны батлагдсан төсвийг даатгуулагчийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, үр дүнтэй зарцуулах, нөгөө талаар ЭМДҮЗ-ийн 2021 оны 13 дугаар тогтоолоор эрүүл мэндийн байгууллагуудтай байгуулсан гэрээний загвар хүчингүй болсон тул эрүүл мэндийн байгууллагуудтай байгуулсан гэрээг 2022 оны сонгон шалгаруулалтын үр дүн гарах хүртэлх хугацаагаар шинэчлэн байгуулах шаардлагатай болсон юм.
Энэ хүрээнд яг одоо Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах нь” 9701 төслийн баг ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын мэргэжилтнүүдэд шинээр батлагдсан гэрээний үлгэрчилсэн загварын талаарх мэдлэг олгох, чадавхжуулах, 2022 онд Эрүүл мэндийн байгууллагуудтай түр гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгуулж байна.