Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд ЭМД-ын байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийх судалгааг 2 сарын хугацаанд төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын дунд цахимаар явууллаа. Өнөөдөр судалгааны нэгдсэн дүнг төвийн болон орон нутгийн нийт албан хаагчдад танилцуулж, цаашид анхаарч ажиллах чиглэлээр үүрэг, даалгавруудыг өглөө.

Судалгааны гол зорилго нь ЭМДЕГ гэрээт байгууллагуудтайгаа хамтран ажиллах чиглэлд анхаарах шаардлагатай асуудлууд болон үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг ханган явуулсан юм.
Судалгааг 11 асуумжийн хүрээнд ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан төрийн болон хувийн хэвшлийн 1585 байгууллагыг хамруулан явуулсан бөгөөд ЭМД-ын байгууллагын үйл ажиллагааг САЙН гэж дүгнэлээ. Тухайлбал,



Эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн байгууллагууддаа баярлалаа. Цаашид бид судалгааны дүнгээс гарсан санал, санаачлагуудыг үйл ажиллагаандаа тусгаж, улам бүр сайжруулан ажиллах болно 

