Яг одоо ЭМДЕГ-аас лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 01 дүгээр тогтоолыг танилцуулах цахим сургалтыг зохион байгуулж байна. Мөн тус тогтоолын дагуу “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-г шинэчлэн байгуулахтай холбоотой мэдээллийг өгч, оролцогчдын сонирхсон асуултуудад хариулт өгч байна. Сургалтад гэрээт лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын 480 гаруй төлөөлөл оролцож байна.
“Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай”
