Хайх

Санал болгох түлхүүр үг:

Эрүүл мэндийн байгууллагуудын анхааралд

post-title

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн “Журам, төлбөрийн хэмжээ, жагсаалт шинэчлэн батлах тухай” 2022 оны 01 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021 оны “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай” 13 дугаар тогтоол тус тус батлагдсантай холбогдуулан эрүүл мэндийн даатгалын байгууллагатай тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ бүхий , лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудтай Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан оношийн хамааралтай бүлгийн дагуу тусламж, үйлчилгээний нэр төрөл, тоо, хэмжээ болон холбогдох бусад өөрчлөлтийг тусган, гэрээг шинэчлэн байгуулна.

Иймд гэрээ бүхий лавлагаа шатлалын Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд 03 дугаар сарын 10-ны өдрүүдэд тус тус ирж гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулна уу.