Хайх

Санал болгох түлхүүр үг:

Сонгон шалгаруулалтын урилга

post-title

Огноо: 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр                       Улаанбаатар хот

Сонгон шалгаруулалтын нэр: Лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах

Сонгон шалгаруулалтын дугаар: ЭМДЕГ/20220311

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн эрх бүхий Лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх даатгалын байгууллагатай гэрээтэй болон шинээр гэрээ байгуулах өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагуудыг цахим сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Энэхүү сонгон шалгаруулалт нь цахим системээр зарлагдаж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын www.selection.1818.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. Сонгон шалгаруулалтад оролцогч нь нэгдүгээр үе шатанд дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:

1.         Хуулийн этгээдийн гэрчилгээтэй байх;

2.         Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх;

3.         Магадлан итгэмжлэгдсэн байх;

4.         Нийгмийн даатгалын шимтгэл тогтмол төлсөн, сонгон шалгаруулалтын материал хүлээн авах цаг хугацаанд шимтгэлийн өргүй байх;

5.         Сонгон шалгаруулалтын үнэлгээ хийгдэж эхлэх өдрийн байдлаар татварын өргүй байх;

6.         Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах цаг хугацаанд шүүхийн шийдвэрээр албадан хэрэгжүүлэх арга хэмжээгүй байх;

7.         Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем /НӨАТУС/-д холбогдсон, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн санд хандах техникийн боломжтой, мэдээлэл дамжуулах загварын дагуу тогтоосон шаардлагад нийцүүлж системийг хөгжүүлэх, хэвийн ажиллагааг хангах чадамжтай байх;

 

            Оролцогч нь Цахим систем www.selection.1818.mn -д өөрийн аж ахуйн нэгжийн хувийн бүртгэл үүсгэж, нууцлалын кодоор нэвтрэн сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шатны материалыг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 08 цаг 30 минутаас 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цаг 30 минут хүртэлх хугацаанд цахим хэлбэрээр ирүүлнэ. Хугацаа хоцорсон материалыг цахим систем хүлээн авах боломжгүй.

 

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Чингисийн өргөн чөлөө, Хан Уул дүүрэг, 3-р хороо Улаанбаатар хот-17032, Монгол улс                   

Утас: 7010-1153, 7010-1159, 7010-1116