Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭМДЕГ-ын албан хаагчид “Хүлээлтэд нийцсэн гүйцэтгэлийг тодорхойлж өгөх нь” цахим сургалтад хамрагдаж байна

post-title

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчдыг чадавхжуулах, ажлын бүтээмж, гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг чанаржуулах зорилгоор цуврал цахим сургалтуудыг долоо хоног бүрийн пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг.
Өнөөдөр тус сургалтыг Дэйл Карнэги сургалтын төвийн гүйцэтгэх захирал, ахлах сургагч багш А.Даваасүрэн удирдан явуулж “Хүлээлтэд нийцсэн гүйцэтгэлийг тодорхойлж өгөх нь” сэдвийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнгийн тодорхойлолт, гүйцэтгэлийн шалгуур, хүлээлтэд хүрдэггүй нийтлэг шалтгаанууд зэрэг сэдвүүдээр ярилцаж байна. Сургалтад ЭМДЕГ-ын төв болон орон нутгийн 200 гаруй албан хаагчид хамрагдлаа.