Хайх

Санал болгох түлхүүр үг:

Лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шатны материал хүлээн авах хугацаа дуусахад ажлын 3 хоног үлдлээ

post-title

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн эрх бүхий Лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх даатгалын байгууллагатай гэрээтэй болон шинээр гэрээ байгуулах өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагуудын цахим сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шатанд материал хүлээн авах хугацаа дуусахад ажлын 3 хоног үлдлээ.

Оролцогч нь Цахим систем (http://selection.1818.mn)-д өөрийн аж ахуйн нэгжийн хувийн бүртгэл үүсгэж, нууцлалын кодоор нэвтрэн сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шатны материалыг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цаг 30 минут хүртэлх хугацаанд цахим хэлбэрээр ирүүлнэ.

Харин 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хугацаанд материал засварлах болон шинэчлэх хүсэлт хүлээн авахгүй бөгөөд заасан хугацаанаас хойш ирүүлсэн буюу хоцорсон материалыг цахим систем хүлээн авах авахгүй юм.

Нэгдсэн сонгон шалгаруулалт нь 3 жилд нэг удаа зохион байгуулагдах тул уг сонгон шалгаруулалтад оролцоогүй лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагатай манай газар цаашид гэрээ байгуулах боломжгүй болно.