Хайх

Санал болгох түлхүүр үг:

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний эрх, үүргийн хэсгээс...

post-title

ЭМДЕГ нь өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2570 гаруй эрүүл мэндийн байгууллагатай “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ” байгуулан ажиллаж байна.
Уг хамтран ажиллах гэрээний 2.4.9-т заасны дагуу Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой хууль, тогтоомж, эрх зүйн акт болон даатгалаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээ, түүний төлбөрийн мэдээлэл зэргийг шинэчлэгдсэн тухай бүр иргэдэд ил тод мэдээлэх үүргийг эрүүл мэндийн байгууллага хүлээсэн байдаг.
Даатгуулагч-иргэн та эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ тухайн эмнэлгийн даатгалаар үйлчлэх тусламж, үйлчилгээний жагсаалт, зардлын төлбөр болон тухайн үйлчилгээнд хамтын төлбөр төлөх эсэхээ энэхүү ил тод мэдээллийн самбараас авах боломжтой юм.
Цаашид ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагууд гэрээний үүргээ биелүүлж, иргэдэд ЭМД-тай холбоотой аливаа мэдээллийг ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүй ил тод мэдээлж, даатгуулагчийг санхүүгийн эрсдэлд оруулахгүйгээр үйлчлэхийг анхааруулж байна.