Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭМДЕГ-аас томилогдсон ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна

post-title

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зарим удирдлага, албан хаагчид орон нутагт ажиллаж ЭМД-ын хэлтсүүдийн үйл ажиллагаатай танилцан зөвлөн туслах дэмжлэгт хяналт тавин ажиллаж байгаа.
Өнөөдөр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, ТҮЧТХГ-ын дарга Б.Оюунцэцэг, ДАХШҮГ-ын дарга Х.Ганцэцэг болон бусад албаны хүмүүс Дундговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс болон гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж уулзалт, сургалтыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд ЭМДҮЗ-ийн 01 дүгээр тогтоол, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулахаас гадна эрүүл мэндийн байгууллагуудын гэрээний хэрэгжилт болон эрүүл мэндийн аливаа тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг явцтай танилцаж байна.
Түүнчлэн гэрээт эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдтэй эрүүл мэндийн даатгалтай холбоотой тулгамдаж буй асуудлын хүрээнд санал солилцож, сонирхсон асуултуудад хариулт өгч зарим асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэн ажиллалаа.