Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭМБ-уудад сургалт зохион байгууллаа

post-title

ЭМДЕГ-аас энэ сарын 9-11-ны өдрүүдэд ЭМДҮЗ-ийн 2022 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан Чанар төлбөрийн хяналтын журам болон нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтын шалгуурыг хэрхэн хангаж ажиллах тухай, ЭМДЕГ-ын даргын 2022 оны А/139 тоот тушаалаар батлагдсан “Нэхэмжлэлийг хянах журам”, ЭМБ-д цахим системтэй холбоотой сургалтыг зохион байгууллаа.
 
 
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн хэвшлийн лавлагаа шатлалын эмнэлэгүүд болон орон нутгийн бүх шатлалын 320 гаруй ЭМБ-ууд хамрагдсан тус сургалтад ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болоод холбогдох газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцож мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, сонирхсон асуултад хариуллаа.
 
 
Түүнчлэн тус сургалтыг сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд энэ сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулах юм.