Баянхогор аймгийн ЭМД-ын хэлтсээс “ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ ОЮУТАН” уриан дор оюутны эрүүл мэндийг дэмжих аяны хүрээнд Баянхонгор аймгийн Политехникийн коллеж, Баянхонгор аймаг дахь ХААИС-ийн 150 гаруй оюутан залууст сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, шимтгэлээ хэрхэн шалгаж, хялбар төлөх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хэрхэн хамрагдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгч оюутан, залуусын сонирхсон асуултад хариуллаа.