Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон анхан шатны эрүүл мэндийн байгууллага хооронд 2026 онд байгуулсан “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”-ний биелэлтийг дүгнэх ажил хийгдэж байна.
Иймд гэрээний биелэлтийг дүгнэхэд шаардлагатай дараах материалыг 2026 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Сонгон шалгаруулалт, гэрээлэлтийн систем (www.selection.1818.mn)-д оруулна уу.
Үүнд:
– Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн 2027 оны хүрэх түвшний саналыг 2027 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл шалгуур үзүүлэлт тус бүрээр.
Заасан хугацаанд холбогдох материалыг оруулаагүй, хугацаа хоцорсон тохиолдолд гэрээг дүгнэхгүй болохыг анхааруулъя.
Мөн 2027 оны “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”-г цахимаар байгуулах тул “Байгууллагын цахим гарын үсэг”-ийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг анхааруулж байна.
Мэдээлэл авах хаяг, холбогдох утас
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө, ЭМДЕГ-ын өөрийн байр.
Утас: 70101153; 70101699
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
