Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ бүхий нийт эмийн сангууд 2026 оны гэрээний биелэлтийг дүгнэхэд шаардлагатай материалыг бүрдүүлж, заасан хугацаанд дараах байдлаар ирүүлнэ үү.
1. Орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй гэрээ бүхий эмийн сангууд 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор материалаа бүрдүүлэн харьяа Эрүүл мэндийн даатгалын хэлтэст хүргүүлнэ.
2. Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй гэрээ бүхий эмийн сангууд 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор материалаа emiinsan2026.emd@gmail.com цахим хаягаар ирүүлнэ.
Заасан хугацаанд материал ирүүлээгүй, хугацаа хоцорсон болон шаардлага хангаагүй, дутуу материал ирүүлсэн тохиолдолд материалыг хүлээн авахгүй, гэрээг дүгнэхгүй болохыг анхааруулъя.
Мэдээлэл авах хаяг, холбогдох утас
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө, ЭМДЕГ-ын өөрийн байр.
Утас: 70101153; 70101699
ГЭРЭЭ ДҮГНҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЖ ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээ (ар, өвөр 2 тал).
2. Тусгай зөвшөөрлийн хуулбар (ар, өвөр 2 тал).
3. Стандартад заасан хүний нөөцийн мэдээлэл:
– тухайн эмийн сангийн хүний нөөцийн дэлгэрэнгүй мэдээлэл;
– эм зүйч, эм найруулагчийн эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар (хүчинтэй байх);
– тухайн хүний нөөцийн сүүлийн 3 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баталгаажсан тайлан (нийгмийн даатгалыншимтгэлийн 8, 9, 10 дугаар сарын НД-8 тайланг баталгаажуулан ирүүлнэ).
4. Нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх (нийгмийн даатгалын шимтгэлийн 10 дугаар сарын баталгаажсан НД-7 тайлангаар өр, төлбөргүй байх).
Жич: НД-7 болон НД-8 тайланг цаасаар хүргүүлдэг бол эх хувиас нь сканнердан ирүүлнэ. Хэрэв тоон гарын үсгээр илгээдэг бол QR кодтой тайланг PDF форматаар ирүүлнэ. Тайлангийн үнэн зөв, бүрэн байдлыг тухайн байгууллага бүрэн хариуцахыг анхаарна уу.
5. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгогдох эмийн нөөцийн мэдээлэл, түүний хангалтын хувь (эмийн тасалдалтай бол шалтгаан тайлбарыг хамт ирүүлнэ).
6. Эмийн сангийн хүний нөөцийн болон бусад мэдээлэл. Энэ мэдээллийг Excel хэлбэрээр ЗААВАЛ бөглөж ирүүлнэ. Excel файлыг ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ.
Тайлбар
Нийслэл дэх эмийн сангууд
– 1–5 дугаарын жагсаалтад хамаарах мэдээллийг дэс дарааллын дагуу дугаарлан нэг PDF файл болгоно.
– 6 дугаар заалтад заасан Excel файлыг PDF болгохгүй, бөглөсөн Excel хэлбэрээр нь дээрх PDF файлын хамт нэг и-мэйлд хавсаргаж илгээнэ.
– PDF файлыг компанийн нэр болон эмийн сангийн нэрээр нэрлэнэ. Жишээ: Ар тором ХХК Ар тором эмийн сан
– Материалаа 2026 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор emiinsan2026.emd@gmail.com хаягт илгээхдээ Subject хэсэгт компанийн нэр, эмийн сангийн нэр, утасны дугаарыг кириллээр бичнэ. Жишээ: Ар тором ХХК Ар тором эмийн сан, 99******
– Илгээсэн материалыг хүлээн авсан тухай хариу и-мэйлийг 24–48 цагийн дотор илгээнэ. Хариу хүлээн аваагүй тохиолдолд 70101153, 70101699 дугаарт холбогдон тодруулна уу.
Орон нутаг дахь эмийн сангууд
– 1–5 дугаарын жагсаалтад хамаарах мэдээллийг дэс дарааллын дагуу дугаарлан нэг PDF файл болгон бэлдэж, 2026 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор харьяа Эрүүл мэндийн даатгалын хэлтэст хүргүүлнэ.
– Мөн 6 дугаар заалтад заасан Excel файлыг PDF болгохгүй, бөглөсөн Excel хэлбэрээр нь дээрх PDF файлын хамт нэг и-мэйлд хавсаргаж илгээнэ.
Анхааруулга
Материалыг зааврын дагуу бүрдүүлж, илгээхээс өмнө үнэн зөв, бүрэн эсэхийг тухайн байгууллагын холбогдох албан тушаалтан, удирдлага дахин нягталж хянана уу. Хугацаа хоцорсон, буруу, дутуу материал ирүүлсэн, мөн байгууллагаас хамаарах бусад шалтгаанаар материал ирүүлээгүй тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дахин материал хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг анхааруулж байна.
Нийслэл, орон нутгийн нийт эмийн сангууд 6 дахь жагсаалтад заасан “Эмийн сангийн хүний нөөцийн болон бусад мэдээлэл”-ийг ЗААВАЛ бөглөх шаардлагатай бөгөөд бөглөөгүй тохиолдолд үнэлгээ хийх боломжгүй.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
