Алхам 1: Гар утасныхаа APPSTORE болон PLAYSTORE-оос ebarimt гэж хайн UPDATE хийж, нэвтрэх
Алхам 2: Үйлчилгээ цэсээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох.
Алхам 3: Үйлчилгээ цэсээс Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, оюутан, тодорхой хөдөлмөр эрхлээгүй бусад иргэн хэсгийг сонгоно.
Алхам 4: Албан журмын даатгал сонголтоор цэсийг сонгох.
Алхам 5: Регистр бичих хэсэгт шимтгэл төлөх хүнийхээ регистрийн дугаарыг оруулан ШАЛГАХ товчийг дарна. Ингэснээр шимтгэл төлөгдсөн сарууд НОГООН өнгөөр, төлөгдөөгүй сарууд ШАР өнгөөр ялгарч харагдана.
Алхам 6: Хүснэгтээс шар өнгөтэй саруудыг идэвхжүүлэх.
Алхам 7: Та сонгосон банкныхаа аппликэйшн руу нэвтрэн ороход сонгосон саруудын төлөлтөөр нийт ҮНИЙН ДҮН, ДАНСНЫ ДУГААР, ГҮЙЛГЭЭНИЙ УТГА ДЭЭР “2” гэсэн нэхэмжлэх автоматаар үүсдэг бөгөөд үргэлжлүүлэх товчыг дарж шилжүүлэг хийгдэнэ.
Алхам 8: Та ЭМД-ын шимтгэлээ төлөгдсөн эсэхийг И-Баримт аппликэйшнийхээ Үйлчилгээ цэсний “Төлөгдсөн” хэсгээс харах боломжтой.