ЭМЯ-наас 2024 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласныг Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр мэдэгдлээ.
Зөвлөгөөнд Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, ОУ-ын байгууллагууд оролцож 2023 онд хүн амын эрүүл мэндийг дэмжин, хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, олсон ололт, алдаа дутагдал, энэ онд хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөг түлхүү анхаарч ажиллах чиглэлийн талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцож байна.
Энэхүү зөвлөгөөнд ЭМДЕГ-ын удирдлагууд оролцож, дарга Л.Бямбасүрэн ЭМД-ын шинэчлэлийн бодлого, гүйцэтгэлийн санхүүжилт, түүний үр дүн сэдвээр мэдээлэл танилцуулга хийж зөвлөгөөнд оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
ЭМДЕГ нь иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн чанартай тусламж, үйлчилгээг санхүүгийн эрсдэлгүй авах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг бөгөөд бүтэц, үйл ажиллагаагаа стратегийн худалдан авах үйл ажиллагааны олон улсын сайн туршлагатай нийцүүлэн өөрчлөн шинэчилсээр байна.