Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭМБ-иудыг шуурхай мэдээллээр хангаж байна

post-title

 

Тогтоолд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулах мэдээлэл өгөх  ээлжит сургалтад өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн ЭМБ-ийн  800 гаруй төлөөлөл хамрагдлаа.

 

 

Сургалтын үеэр хүүхдийн шүд, сэргээн засах, өдрийн эмчилгээний багцад орсон нэмэлт өөрчлөлтийн талаар сонирхон асууж байлаа. Мөн эмнэлгийн программд системийн хөгжүүлэлт хийгдэж байгаатай холбогдуулан тусламж, үйлчилгээний багцын өөрчлөлт программд орохгүй байна гэсэн асуудал гарахгүй, хөгжүүлэлтийн ажил  удахгүй дуусна гэдгийг ЭМДЕГ-аас мэдэгдлээ

 

 

Маргааш буюу 4-р сарын 3-ны өдөр улсын  эмнэлгүүд болон нийслэлийн  хувийн хэвшлийн эмнэлгийн удирдлага, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн удирдлага, аймаг, сумын нэгдсэн эмнэлэг, БОЭТ, 21 аймгийн эрүүл мэндийн газар, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудыг мэдээллээр хангах сургалт үргэлжилнэ.