Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭМДЕГ-ын стратеги, бодлогын түвшний үйл ажиллагаатай шат дараатайгаар танилцаж, холбогдох чиглэл, үүргийг өгч, байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад анхааран ажиллаж байна.

post-title

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Батбаатар үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш ЭМДЕГ-ын стратеги, бодлогын түвшний үйл ажиллагаатай шат дараатайгаар танилцаж, холбогдох чиглэл, үүргийг өгч, байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад анхааран ажиллаж байна.
Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс газар, хэлтэс нэгжийн хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт, учирч болзошгүй эрсдэл, түүнээс хэрхэн сэргийлэх талаар тухайн нэгжийн хамт олны саналыг сонсож, шууд шийдвэрлэх арга замыг хэлэлцэх уулзалт хийж эхлээд байна.Уулзалтын үеэр ЭМД сангийн үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй мэдээлэх, төсвийн сахилга бат, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, хяналт, шалгалтыг эрчимжүүлэх, эрсдэлийн удирдлагыг сайжруулах, үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр тодорхой санал танилцуулж, холбогдох үүрэг, чиглэл өглөө.
Эдгээр уулзалтуудын үр дүнд ЭМДЕГ-ын шинэчлэлийн төлөвлөгөөг боловсруулах бөгөөд энэ нь байгууллагын үйл ажиллагааны үр дүн, хариуцлага, ил тод, нээлттэй байдлыг бодитойгоор сайжруулах зорилготой юм.