Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭМДЕГ Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт анх удаагаа хамрагдаж байна

post-title

🇲🇳 Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолын дагуу улс орон даяар зохион байгуулагдаж буй “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт зохион байгуулагдаж байна.
Улсын үзлэгийн комисс Архивын ерөнхий газрын дарга Б.Цэндсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр сарын 18–19-ний өдрүүдэд ЭМДЕГ-т ажиллаж, байгууллагын ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, архивын баримтын хадгалалт, хамгаалалт, баримт бичгийн боловсруулалт, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны хэрэгжилтийг холбогдох стандарт, журам, эрх зүйн актад нийцүүлэн шалгаж, үнэлгээ хийж байна.
ЭМДЕГ нь 2018 оноос эхлэн байгууллагын захирамжлал, зохион байгуулалт, мэдээлэл-лавлагааны зарим нэр төрлийн баримт бичиг болон тусгай төрлийн баримт бичгийг үе шаттай цахимжуулан хадгалж байна.