Хайх

Санал болгох түлхүүр үг:

Эрүүл мэндийн салбарын үр ашгийг дээшлүүлэх, Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн сайдын А/388 тушаалаар ажлын хэсгүүд байгуулагдсан.

post-title

Энэ хүрээнд ЭМЯ-наас бодлогын баримт бичиг, холбогдох тушаал журмуудыг судалж, оновчтой саналуудыг боловсруулах үйл явц үргэлжилж байна. Өнөөдөр ЭМЯ-ны Эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Отгонбаатараар ахлуулсан ажлын хэсэг ЭМДЕГ-т ажиллаж, ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар болон газар, хэлтсийн дарга нартай уулзлаа. Энэ үеэр сангийн төсөвтэй уялдуулан тусламж, үйлчилгээг худалдан авах цогц бодлогыг боловсруулах, шаардлагатай тушаал журмын өөрчлөлтийг хийх чиглэлээр санал солилцож, ажлын явцыг уялдуулан ажиллаж байна.
 
Ингэснээр даатгалын сангийн тэнцлийг хангах зохицуулалт бий болж, сонгон шалгаруулалтын шинэ тогтолцоог нэвтрүүлж тус газраас худалдан авах тусламж, үйлчилгээний бүтэц сайжирч, давхардмал болон шаардлагагүй үйлчилгээ буурах нөхцөл бүрдэх юм. Мөн иргэд бодит эрэлтэд нийцсэн, чанартай, хүртээмжтэй, шатлалтай тусламж үйлчилгээг авах боломж бүрдэх юм.