Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭМДЕГ-ЫН АЛБАН ХААГЧИД “БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТИЙН АЯН”-Д ЦЭНХЭР ХУВЦАС ӨМСӨЖ НЭГДЛЭЭ

post-title

Дэлхийн Мал, Амьтны Эрүүл Мэндийн Байгууллагаас “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах” долоо хоногийн аяныг эхлүүлээд байна. Дэлхий нийтээрээ энэхүү аяныг цэнхэр өнгөөр илэрхийлж, антибиотикийн зохистой хэрэглээг дэмжих, бичил биетний тэсвэржилтийн асуудалд анхаарал хандуулах, зөв хандлагыг төлөвшүүлэхийг уриалдаг.
ЭМДЕГ-ын хамт олон энэ аяныг дэмжин, нийгмийн эрүүл мэндийн ноцтой аюулын нэг болох антибиотикийн тэсвэржилтийн эрсдэлийг олон нийтэд таниулах, зөв хэрэглээг хэвшүүлэхэд хувь нэмрээ оруулахаар нэгдэж байгаа бөгөөд төв болон орон нутгийн хэлтсийн удирдлага, албан хаагчид 11 дүгээр сарын 18–24-ний өдрүүдэд ажлын байрандаа цэнхэр өнгийн хувцас өмсөж, аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.