Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭМДЕГ Цахим системдээ эрсдэлийн үнэлгээ хийж, кибер аюулгүй байдлын түвшнээ сайжруулна.

post-title

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газраас 11 дүгээр сарын 11–19-ний өдрүүдэд ЭМДЕГ-ын цахим системд хяналт, үнэлгээ хийж байна.
ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар болон холбогдох дарга нар тус газрын төлөөллийг хүлээн авч уулзаж, цахим аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Энэ хүрээнд өнөөдөр Мэдээллийн аюулгүй байдлын газрын ахлах мэргэжилтэн Р.Мөнхмишээл ЭМДЕГ-ын төв болон орон нутгийн нийт албан хаагчдад зориулан “Кибер аюулгүй байдлын хууль, журам” сэдвээр цахим сургалт зохион байгууллаа.
Сургалтаар кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоо, зарчим, эрх зүйн зохицуулалт, кибер орчин дахь мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хамгаалах нийтлэг журмын талаар мэдээлэл өгч, албан хаагчдын асуултад хариуллаа. Энэ хугацаанд ЭМДЕГ-ын цахим систем болон нэвтрэлтийн нэгдсэн систем www.health.gov.mn мөн дотоод сүлжээний мэдээллийн аюулгүй байдлын түвшинг нарийвчлан шалгаж, эрсдэлийн үнэлгээ хийх юм. Үүний үр дүнд эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зөвлөмж ирүүлж хамтарч ажиллах юм.