Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтний холбоо, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн төлөөлөл болон эрүүл мэндийн салбарын цахим хөгжүүлэгчдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.Уулзалтад ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар, газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд оролцож, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2026 оны “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 01 дүгээр тогтоолын хэрэгжилт, санхүүжилтийн зохицуулалт болон хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцлоо.
Мөн тогтоолын хэрэгжилттэй холбоотой талуудын ойлголтын зөрүүг арилгах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цахим системийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр санал солилцож, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл солилцоог тогтмолжуулах талаар тохиролцов.
