Хайх

Санал болгох түлхүүр үг:

Сургалт, сурталчилгааг сууж биш явж хийнэ

post-title

ЭМДЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтэс 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн нийслэлийн төрийн өмчийн болон хувийн хэвшлийн ЭМБ-уудад ажиллаж эхэллээ.
Дөрвөн багт хуваагдан баг тус бүр өдөрт 4-6 байгууллагаар орж, сургалт сурталчилгааны үйл ажиллагаа болон иргэд олон нийт даатгалын үйлчилгээний талаарх мэдээллийг хэрхэн яаж авч байгаа зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч иргэн даатгуулагчдад зориулсан ЭМД-ын шимтгэлээ хялбархан төлөх, шимтгэл төлөлтийн талаарх мэдээллээ өөрөө шалгах, шимтгэлийн хувь хэмжээ зэрэг мэдээллийг иргэд хамгийн их төвлөрдөг хүлээлгийн танхим, мэдээллийн самбарт байршуулан зөвлөгөө өгч байна.
Энэ хүрээнд нийслэлийн 6 дүүргийн төв, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгүүд болох Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Нийслэлийн “Амгалан” амаржих газар, БЗД-ийн Эрүүл мэндийн төв, “Энэрэл” эмнэлэг, Сүхбаатар дүүрэгт байрлах УНТЭ, УХТЭ, Нийслэлийн "Өргөө" амаржих газар, АШУҮИС-ийн нэгдсэн эмнэлэг, "Хүрээ" амаржих газар, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг зэрэг 50 гаруй эрүүл мэндийн байгууллагуудад ажиллалаа.
Эдгээр байгууллагын ажилтнууд болон үйлчлүүлж байгаа иргэд нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, мэдээллээр хангаж буйд талархалтай байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцаж байгаа тусламж, үйлчилгээний үнэ тариф, шимтгэл төлөлт зэрэг ЭМД-тай холбоотой бүх төрлийн мэдээллийг иргэн даатгуулагчдад хүргэх, ил тод байршуулж ажиллахыг анхаарууллаа.
Цаашид ЭМДЕГ-аас гэрээт эрүүл мэндийн байгууллагуудаар хуваарийн дагуу 2022 оны турш сургалт сурталчилгааг хүргэж ажиллах юм.