Хайх

Санал болгох түлхүүр үг:

Гэрээт лавлагаа шатлалын эмнэлэг, сувиллын анхааралд

post-title

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан төрийн болон хувийн хэвшлийн лавлагаа шатлалын эмнэлэг, сувилал 2026 оны «Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ»-ний биелэлтийг дүгнэхэд шаардлагатай материалыг эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулж, PDF болон Excel хэлбэрээр 2026 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Үйл ажиллагаа явуулж буй байршил

Материал ирүүлэх газар

Орон нутаг

Харьяа эрүүл мэндийн даатгалын хэлтэс

Нийслэл

Худалдан авалт, гэрээлэлтийн газрын Lavlagaa2026@gmail.com цахим шуудан

Бүрдүүлж ирүүлэх материал

1. Эмнэлгээс шалтгаалах халдвар (MRSA) илрүүлэхэд зарцуулсан хөрөнгийн тайлан. Мэс засал, төрөх, эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага гэрээний 2.4.12-т заасны дагуу тухайн тусламж, үйлчилгээнээс олсон орлогын тодорхой хувийг эмнэлгээс шалтгаалах халдвар (MRSA) илрүүлэхэд зарцуулсан тухай тайланг ирүүлнэ. Excel загварыг татах

2. Гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн биелэлт. Байгууллага гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн биелэлтийг батлагдсан загварын дагуу бөглөж ирүүлнэ.

Шалгуур үзүүлэлтийн биелэлт бөглөх Excel загварыг татах

Анхаарах нь. Заасан хугацаа өнгөрсний дараа ирүүлсэн материалыг хүлээн авахгүй. Хугацаанд нь материалаа ирүүлээгүй байгууллагын гэрээний биелэлтийг дүгнэхгүй.

Холбоо барих утас — 70101153, 70101159