“Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ” байгуулах албан хүсэлт, бүрдүүлэх материал, тавигдах шалгуурыг доорх холбоосоос татан авч, холбогдох материалыг info@emd.gov.mn хаягт хүргүүлнэ үү.
Мөн гэрээ байгуулахад шаардлагатай судалгааны мэдээллийг доорх холбоосоос татан авч, үнэн зөв, санамжийн дагуу бүртгэж, gereelelt@emd.gov.mn хаягт хүргүүлнэ.
Тодруулах мэдээллийн талаар Худалдан авалт, гэрээлэлтийн газрын 70101159, 70101116, 70101153 дугаарт холбогдоно уу.
- Бүрдүүлэх материал, тавигдах шалгуурыг энд дарж авна уу
- Судалгааны мэдээллийг энд дарж авна уу
Анхаарах зүйлс:
1. Хүсэлт өгч, гэрээ байгуулах үед даатгалаар үйлчилэхэд шаардлагатай цахим программ, хурууны хээ уншигч, 2 талт дэлгэцийг суурьлуулсан байх шаардлагатай болохыг анхаарна уу.
2. Гэрээ байгуулсны дараа Хөнгөлөлттэй эмийн жагсаалтын 90%-аас дээш нөөцийг бүрдүүлж ажиллах. (ЭМДҮЗ-ийн 2022 оны 11 дүгээр тогтоол болон ЭМДЕГ-ын даргын 2022 оны “Жагсаалт батлах тухай” А/135 дугаар тушаалын дагуу)
3. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч, сунгагдсан, арын нүүрт өөрчлөлт орсон тохиолдол бүрийг ХАГГ-т ажлын 10 хоногийн дотор албан бичгээр мэдэгдэж байх.