Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх хүрээнд 2021, 2022 онуудад эрүүл мэндийн байгууллагуудтай хийсэн гэрээнд тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлтийг тусгаагүй. Харин 2024 онд эрүүл мэндийн байгууллагуудтай хийх гэрээг тоо хэмжээ, чанарыг шалгуур үзүүлэлттэйгээр байгуулах юм.
Ингэснээр эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудаас тусламж, үйлчилгээ худалдан авахад баримтлах бодлого, чиглэлийг гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад танилцуулах, гэрээний хэлэлцээр хийх бэлтгэлийг хангуулах уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-II, ХӨСҮТ, ГССҮТ, СЭМҮТ, Цэргийн төв эмнэлэг зэрэг төрөлжсөн эмнэлгийн удирдлага, холбогдох албаныхан оролцлоо.
Энэхүү арга хэмжээг ирэх 7 хоногт нийслэлийн дүүргийн эмнэлэгүүд, амаржих газар, яаралтай тусламжийн төвийн удирдлага, эмч мэргэжилнүүд, аймгийн нэгдсэн эмнэлэгүүд, БОЭТ, Уламжлалт анагаах ухааны төвүүдийг хамруулж зохион байгуулна.